Нисдэг тэрэг нүгэлтнийг гэсгээв
35 минутын өмнө

АНУ-ын Флорида мужийн Эжуотер хотод гэр дээгүүр нь нисдэг тэрэг нисэж буйг сонсоод сандарсандаа цагдаагийн газар руу утасдаж, гэртээ марихуан хар тамхи тарьж байгаа гэдгээ хүлээсэн нэгэн эр саатуулагджээ. Сайн эр өөрийнх нь араас цагдаа нар нисэж ирсэн гэж бодсон ч үнэн хэрэг дээрээ түүнийг хэн ч хайгаагүй байна. Энэ сарын 09-ний өглөө эрт 47 настай Жаспер Харрисоны байшин дээгүүр нисдэг тэрэг эргэлдсэн аж. Иймд Харрисон цагдаа нар түүний марихуан хар тамхийг мэдчихжээ гэж бодсон гэнэ.
Сандарсан эр 911 утас руу залгаад аахилж, уухилан байж жижүүрийн операторт цагдаа нарт бууж өгөхийг хүсэж байгаа тул өөр рүү нь буудахгүй байхыг гуйжээ. Улмаар түүний гэрт цагдаа нар очтол сайн эр гэртээ марихуан тарьж буй гэдгээ хэлсэн байна. Мэдээж хэрэг, түүнийг саатуулсан аж. Тэгтэл нөгөө нисдэг тэрэг орон нутгийн мэдээллийн сувгийнх байсан бөгөөд Харрисоны гэрээс холгүйхэн үйлдэгдсэн хүн амины хэргийн талаар сурвалжлага хийж явсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment