Бен Аффлек Сиенна Миллертэй дотносчээ
1 цаг 13 минутын өмнө

Барууны хэвлэлүүд Холливудын жүжигчин Бен Аффлек, Сиенна Миллер нар дотноссон гэж мэдээлэх болов. Тэд өдгөө "Шөнийн амьдрал" кинон дээр хамтдаа ажиллаж байгаа юм. Зураг авалтын талбай дээр жүжигчид гар гараасаа барилцан дотно яриа өрнүүлж байсан гэнэ. Энэ оны долоодугаар сард Бен Женнифер Гарнераас салж байгаагаа мэдэгдсэн бол Сиенна дөрвөн жил үерхсэн Том Старрижээс харьцаагаа тасласан билээ.
Папарацци нар Бен, Сиенна нарыг Брэд Питт, Анжелина Жоли нартай харьцуулжээ. 2004 онд Брэд, Анжелина хоёр зураг авалтын талбай дээр гар гараасаа барилцаж байсан удаатай. Тэгэхэд Брэд Женнифер Энистонтой гэр бүл байсан юм. Харин одоо Жоли, Питт нар зургаан хүүхдийн эцэг, эх болоод байгаа. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment