Monday, December 14, 2015

Энэтхэгчүүд Хатан хааны титмийг булаалдав

Энэтхэгчүүд Хатан хааны титмийг булаалдав

11 минутын өмнө


Энэтхэгийн хэсэг бизнес эрхлэгчид тун удахгүй Нэгдсэн Вант Улсын төр, засгийг шүүхэд өгөх бодолтой байгаа гэнэ. Энэтхэгчүүд Их Британийн Хатан хааны титмийг чимэглэж буй гол чимэглэл болох кохинор гэдэг нэртэй үнэт чулуугаа буцааж авахыг хүсэж байгаа юм. Энэхүү бриллиантан чулууг цагтаа тус улсаас хууль бусаар гаргаж явсан бөгөөд Их Британийн Хатан хаан, бусад өндөр албатууд үүнийг сайтар мэдэж байгаа гэдэгт бизнесмэнүүд итгэлтэй байгаа аж.

Кохинор үнэт чулуу нь Энэтхэгээс хууль бусаар гаргасан түүх соёлын үнэт дурсгалуудын зөвхөн нэгэн жишээ гэдгийг тэд онцлов. Тиймээс Их Британийн засаг захиргаа уг үнэт чулууг эх нутагт нь эргүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

Кохинор гэдэг нь үгчилж орчуулбал "Гэрлийн уул" гэж бууна. 1850 онд энэ чулууг Хатан хаан Викторияд дайн дууссаныг бэлгэдэж бэлэглэсэн байдаг.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment