Sunday, December 13, 2015

Гурван эмчийн нэг нь халдвар тээгч

Гурван эмчийн нэг нь халдвар тээгч

43 минутын өмнө


Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгаа хийжээ. Уг тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна.

Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, Улаанбаатар хотын томоохон зургаан эмнэлгийн 340, нийт 877 эмч, сувилагч, асрагч хамрагджээ. Асуумжаас үзвэл халдварт, төрөх эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В,С вирус илэрсэн, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байсан аж.

 Судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тооцдоггүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, ажилладаггүй, В, С вирусын илрэлтийг судалж, эх үүсвэрийг тогтоох шинжилгээнд ажилчдыг хамруулсан ч эрүүлжүүлэх ажил хангалтгүй байна.

Энэ дүнг үндэслэн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн байдалд нарийвчилсан судалгаа хийх, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийж хянаж байх, эрүүлжүүлэх, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах шаардлагатай гэж үзжээ. Мөн төсвийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуйг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувийг зарцуулж байх зэргийг Эрүүл мэнд, спортын яам, холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

Энэ оны байдлаар манай улсад гурван шатлалаар 1256 эмнэлэг, хувийн хэвшлийн 587 эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тэдгээрт 34 000 гаруй эмч, ажиллагсад ажилладаг аж. Эдгээрийн 7079 нь их эмч, 8359 нь сувилагч, 3003 нь бага эмч гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment