Sunday, December 13, 2015

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмджээ

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмджээ

27 минутын өмнө


Өчигдөр өглөө Нийслэлийн зүүн хэсэг буюу СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг Худалдаа хөгжлийн банкны нэгэн салбар руу нүүрэндээ баг өмссөн зэвсэгтэй этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ.

Одоогоор банк дээрэмдсэн этгээдүүдийг олж илрүүлээгүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид тэднийг шуурхай эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Сайн эрс тус банкнаас 360 гаруй сая төгрөг дээрэмдэж авч явсан бөгөөд өглөө тус салбарын ажилтан хаалгаа нээн ажилдаа орох үед нь араас нь дагаж ороод буу тулгаснаар энэхүү балмад хэргээ үйлдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment