Monday, December 14, 2015

Эмч нарын нэр хүндэд халдсан гэв

Эмч нарын нэр хүндэд халдсан гэв

24 минутын өмнө


Өнгөрөгч долоо хоногт Эрүүл мэндийн эмч, ажилтнуудын холбооноос СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг төсвийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээх мэдээллийг өгсөн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд тайлбар хийж, гүтгэлгийн чанартай мэдээллийг хэвлэл мэдээллээр цацсан Эрүүл мэндийн эмч, ажилтнуудын холбооны дарга Б.Мягмарыг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэв.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хуулийн зөвлөх Т.Уянга хэлэхдээ "Энэ нь СХДЭМТ-ийн даргын нэр төрд төдийгүй 400 гаруй эмч ажилчдын нэр хүндэд халдаж буй хэрэг. Манай байгууллагын зарим ахмадын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу хурал хийж бүх ажилчид 1-3 өдрийн цалингаа хандивласан. Огт өгөөгүй ч хүн байгаа. 369 хүн сайн дураараа хандив өргөсөн. Үүнийг ҮЭХ дансанд байршуулан баярын хурал, концертын төлбөрт зарцуулсан. Зарцуулалттай холбоотой санхүүгийн баримтууд нь бий" гэлээ.

Үйлдвэрчний хороо нь ажилчдын сайн дураараа эвлэлдэн нэгддэг Төрийн бус байгууллага учраас тэдний үйл ажиллагаанд дарга удирдлагууд оролцох эрхгүй бөгөөд тус байгууллагыг жил бүр аудитын байгууллага шалгаж дүгнэлтээ гаргадаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment