Хүүхэд мөргөөд зугтжээ
11 минутын өмнө
БГД-ийн нутаг Дүүхээгийн хойд замд "Тоёота Приүс" маркийн автомашины жолооч явган зорчигч 11 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явжээ. Мөн Налайх дүүргийн "Мон сул" ШТС-н баруун замд "T.Allex" маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 73 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироожээ.Цас орж ихэнх замууд хальтиргаа гулгаа ихтэй байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хажуу болон хоорондийг зайг тээврийн хэрэгслийн хурдаас хамааруулан зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment