Monday, December 14, 2015

Агаарын бохирдлоороо тэргүүн эгнээнд явж байна

Агаарын бохирдлоороо тэргүүн эгнээнд явж байна

36 минутын өмнө


Энэ сарын 12-нд Францын нийслэл Парис хотноо эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн, түүхэн баримт бичгийг баталсан. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэхүү түүхэн гэрээг батлах үеэр дэлхийн 195 орон дулаарлын өсөлтийг хоёр хэмээс доогуур байлгах зорилт тавьжээ. Гэвч манай улсад сүүлийн 70 жилд агаарын хэм дунджаар 2.07 хэм буюу дэлхийн дунджаас илүү өссөн байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстойг сануулж байна гэдгийг НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман хэлжээ. Мөн тэрбээр манай улс уур амьсгалын өөрчлөлттэй зуун орноос наймд жагсаж байгааг дурдсан байна.

Өдгөө дэлхий дахины өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудал болох дэлхийн дулаарал нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Харин бидний хувьд түүхий нүүрс, тос, хийн хэрэгцээгээ багасгах замаар дулаарлын эсрэг тэмцэх ёстой аж. Манайх шиг түүхий нүүрсний хэрэглээ өндөртэй улс үнэ хямд ч байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй энэхүү хэрэглээгээ хязгаарлаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, шинэлэг хэлбэрийн, байгальд ээлтэй үйлдвэр, технологийг хөгжүүлэх хэрэгтэйг НҮБ зөвлөж байна. Үүнд төр засаг, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, хувь хүн зэрэг бүх талын оролцоо чухал бөгөөд НҮБ-аас байгаль орчноо хамгаалах, ядуурлыг устгах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэнэ.

Ногоон хөгжлийн загварчлалаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, эдийн засгийн өсөлт авчрах боломжтой бөгөөд энэ тал дээр манай улс анхаарч ажиллах хэрэгтэйг ч Парисын хурлын үеэр онцолжээ. БНХАУ-ын агаарын бохирдол үйлдвэржилтээс үүдэлтэй бол манай улс түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй. Ядуурал ихтэй, хөгжил буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлт их байдгийг ч НҮБ-ын суурин төлөөлөгч дурдав. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн хүч болон давтамжийг нэмэгдүүлж байна. Үүний улмаас сүүлийн 20 жил дэлхийн эдийн засагт хоёр их наяд ам.долларын хохирол учруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын түүхэн гэрээнд зааснаар цаашид дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг 1.5 хэмд хүргэхээр заасан бөгөөд энэ тал дээр дэмжлэг үзүүлэх санхүүжилтийг баталсан байна.

Гариг дэлхийгээ аварч чадах сүүлчийн мөч ирсэн байж болох тул хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах хэрэгтэйг Биата Транкман дурджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment