Амаль Клуни ажлаасаа халагджээ
5 минутын өмнө

Энэ он Амаль Клунигийн хувьд ажил, амьдралын өндөр ачаалалтай жил болсон юм. Амаль бүгдийг хийж, зохицуулахыг хичээсэн ч гэр бүлийн амьдрал, ажил хоёроо эн тэнцүү байлгаж чадаагүй аж. Цагтаа тэрбээр ажил хэргийн ертөнцөд "Хуульч махчин загас" гэдэг нэрээрээ алдаршиж байсан нэгэн. Тэгвэл хэд хоногийн өмнө Амаль мэргэжлийн ур чадвар муутай хэмээгдэн нэгэн ажлаасаа халагджээ.
Грекийн Засгийн газар түүнийг халчихсан гэнэ. Тус улсын түшмэд Амаль бүсгүйд хандан Грек Улсад Эртний Гэрэгийн түүх соёлын дөрвөн дурсгалт зүйлийг буцаан авчрахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Гэвч Амаль бүсгүй урлагийн энэ бүтээлүүд үнэхээр Грек Улсын мэдэлд байх ёстой зүйл гэдгийг нотолж чадах хангалттай хэмжээний баримт нотолгоог цуглуулж чадаагүй аж. Тийм учраас Грекийн Засгийн газар шүүхдэлцэхээс татгалзсан бөгөөд асуудлыг дипломат яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр шийджээ. Гэвч үнэ цэнэтэй үзмэрүүд Их Британийн музейн үзмэрт хадгалагдсан хэвээр байгаа юм.
Сэтгэлээр унасан түшмэд дургүйцлээ илэрхийлэн Амалийг ажлаас нь халсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment