Friday, December 11, 2015

Facebook энэ оны хамгийн алдартай газруудыг нэрлэв

Facebook энэ оны хамгийн алдартай газруудыг нэрлэв

23 минутын өмнө


Фэйсбүүк олон нийтийн сүлжээ хэрэглэгчид нь энэ жил хамгийн ихээр тэмдэглэгдэж байсан газруудын нэрийг ил болгожээ. Чансааны эхний байрт Флорида, Калифорни, Парис, Токио, Хонконг, Шанхай хотууд дахь Disney-н амралт зугаалгын хүрээлэнгүүд бичигдэв.

Удаах байранд Калифорни, Флорида, Япон болон Сингапурт байдаг Universal Studios киностудийн адал явдалт тоглоомын хүрээлэнгүүд орсон байна. Хүмүүс хамгийн олноороо очиж зургаа авахуулдаг дараагийн газраар Нью-Йорк хотын Таймс-сквер гудамж тодорсон аж.

Дөрөвт Эйфелийн цамхаг, тавд Ниагарын хүрхрээ жагсав. Зургаадугаар байрт Тайландын нийслэл Бангкок хот дахь өөрийн гэсэн үлэмж том усан сантай Азийн хамгийн том худалдааны төв болох "Сиам-Парагон" бичигджээ. Долоод Гранд-Каньон үндэсний цэцэрлэгт хүрээлэн, наймд Йосемити үндэсний хүрээлэн, есөд Парис хотын Луврын музей, аравт Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэн орсон гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment