Saturday, December 12, 2015

Монгол залуу солонгос охидыг оролдоод ял сонсчээ

Монгол залуу солонгос охидыг оролдоод ял сонсчээ

35 минутын өмнө


Солонгост суралцаж байсан дөрөвдүгээр курсын оюутан, 25 настай монгол залуу А-г охидын биед зүй бусаар хүрсэн хэрэгт буруутган тус улсын цагдаагийн газраас 1,6 жилийн ял оноожээ. Мөн түүнийг "Бэлгийн хүмүүжлийн мэдлэг олгох тусгай хичээл"-д 160-н цаг суулгахаар болсон аж.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сар сард архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойролцоо байсан нэгэн асрах газрын сувилагч бүсгүйг гэнэт араас нь тэврэн зогсож дараа нь зугтаасан бол 15 минутийн дараа автобусны буудал дээр ганцаараа зогсож байсан өөр нэгэн эмэгтэйн хувцаснаас татан өөр тийш чирч явахаар оролдсон байна.

Тэдгээр бүсгүйчүүд монгол залууд ихээхэн эсэргүүцэл үзүүлж чанга дуугаар орилж цагдаа дуудсанаар түүнийг ойролцоох орон сууцны хороололд явж байхад нь саатуулжээ. Гэвч монгол залуу энэ хугацаанд тоглоомын талбайд тоглож байсан 11, 15 настай хоёр охины биед зүй бусаар хүрсэн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment