Friday, December 11, 2015

Д.Отгонжаргал дэлхийн баячуудыг хувцаслана

Д.Отгонжаргал дэлхийн баячуудыг хувцаслана

13 минутын өмнө


Энэ сарын 03-ны үдэш загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал өөрийн урласан тансаг үдшийн даашинзныхаа цуглуулгыг олон нийтэд толилуулж, уг шоуг үзэж сонирхсон эмэгтэйчүүдийн арааны шүлсийг ёстой л асгаруулж орхижээ. Арга ч үгүй биз. Түүний бүтээсэн даашинзнуудыг манайдаа л мундагт тооцогддог загвар өмсөгчид өмсөж толилуулсан юм. Үзэгчид урьд өмнө Монголдоо ийм тансаг бүтээлүүдийг сонирхож байсангүй гэж ам уралдан ярьцгааж байлаа.

Шоу үзүүлбэр болохоос өмнө нэгэн яриа олны ам дамжин яригдаж, хэрэгт дуртай хүүхнүүдийн чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэсэн билээ. Тэр нь юу вэ гэвэл, уг шоуны үеэр топ модель Э.Одгэрэл нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий даашинзаар гангарна гэсэн сураг байв. Тиймээс их хотын загварт дурлагсад догдлолоо барьж ядан шоуг зорьцгоожээ. Тэрхүү өндөр үнэтэй даашинзыг Хонконгийн нэгэн тэрбумтны өв залгамжлагч хүү найз бүсгүйдээ зориулж Д.Отгонжаргалаар урлуулахаар захиалга өгсөн гэнэ. Үүнд нь итгэж өгөөгүй монголчууд сониуч зандаа хөтлөгдөн тийш шуурцгаасан аж. Саяхан Австрийн Вена хотод зохиогдсон гоо бүсгүй шалгаруулах дэлхийн хэмжээний "Miss Earth" тэмцээнд оролцсон Монголын сайхан бүсгүй А.Баярцэцэг чухамхүү Д.Отгонжаргалын урласан даашинзаар гайхуулж, 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг "Үдшийн гоёлын даашинз"-тай миссээр тодорсон билээ.

Эгэл даруу Д.Отгонжаргал бүсгүй нам гүмхэн шиг ажлаа хийж, түүнийг мэддэг цөөн тооны хүмүүс өндөр үнэтэй захиалгуудаар ёстой л нэг булж өгч байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment