Guys-ынхан Хөгшин Европыг хөндлөн гулд туучжээ
3 минутын өмнө

Сүүлийн үед манай хамтлаг, дуучид дотооддоо зах зээл нь хумигдсан учраас гадаадад суугаа нутаг нэгтнүүд дээрээ очиж ая дуугаа өргөн, тэдэнтэй хамт нэг өдрийг ч болов цэнгэж өнгөрүүлэхийг эрмэлзэх болцгоосон. Ялангуяа хуучин бууны хугархайнууд болсон хамтлаг, дуучид эх нутгаа, элгэн саднаа санагалзсан монголчуудынхаа урилгаар аялан тоглолт хийдэг болоод удаж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Guys хамтлагийн авьяаслаг дөрвөн залуу Best of Guys European tour-2015 аялан тоглолтынхоо хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Англи, Ирланд, Уэльс, Герман, Чех, Польш, Словак, Унгар, Австри, Швейцарь, Франц, Испани, Бельги, Голланд зэрэг улсуудаар аялан нэлээдгүй олон хотод тоглолтоо хийгээд байгаа аж. Одоогоор тэд 24 мянган километр замыг туулжээ.
Тоглолт хийж буй хот болгонд монголчууд хэдэн арваараа цугларч, тэдний тоглолтыг 20-35 еврогийн хөлс төлөн үзэж, даган дуулж байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment