Friday, January 29, 2016

Жэй Зи 20 саяын өрөнд оржээ

Жэй Зи 20 саяын өрөнд оржээ

53 минутын өмнө


Parlux Fragrances компани рэппер эр Жэй Зигээс чамгүй хэмжээний мөнгө нэхэмжлэхээр болжээ. Дуучин эр Gold Jay Z сүрчгийн сурталчилгаанд тоглох ёстой байсан ч хэлсэндээ хүрээгүй аж. Бейонсегийн нөхөр бичгээр байгуулсан гэрээний нөхцлүүдийг биелүүлэхгүй, пиарын үйл ажиллагаануудад оролцохгүй байгаа гэж дээрх брэндийн төлөөлөгч мэдэгдэв.

Өмнө нь тус компани рэппер эрд хоёр сая доллар төлжээ. Өдгөө тэд энэ мөнгийг буцаан авахыг хүсэж байгаагийн дээр нөхөн төлбөр буюу хохиролд 18 сая доллар нэхэмжилсэн байна. Мөн тус компани рэппер залуутай байгуулсан гэрээг цуцалж, түүнээс охин компанийнхаа 300 мянган ширхэг хувьцааг буцаан өгөхийг шаардаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment