Friday, January 29, 2016

Оршуулгын үеэр порно гаргажээ

Оршуулгын үеэр порно гаргажээ

32 минутын өмнө

Уэльсын нийслэл Кардифф хотод Саймон Льюис, түүний дөнгөж төрсөн бяцхан хүүг оршуулах үеэр эмгэнэн гашуудаж буй хүмүүсийн өмнөх том дэлгэц дээр эндүүрээд порно кино гаргасан байна. Тэчьяадан орилж буй хүмүүсийн янаг амрагийн явдалтай киног дөрвөн минут орчим гаргажээ.

Аав, хүү хоёр шинэ оны өмнөхөн автомашины ослоор өөд болсон аж. Тэрхүү аймшигт ослоос Льюисын эхнэр, охин хоёр амьд үлдсэн гэнэ.
Энэхүү оршуулгын ёслолд 100 гаруй хүн оролцсон аж. Ламтан талийгаач Саймоны бичлэгийг тавих гэтэл дэлгэцэн дээр порно кино гараад ирсэн байна.

Ламтан тун ч хурдхан асуудлыг цэгцэнд нь оруулжээ. Тэрбээр Кардифф хотын захиргааны өмнөөс уучлал хүсээд 30 жил оршуулгын зан үйл хийхдээ хэзээ ч ийм балиар заваан зүйлтэй тулгарч байгаагүй хэмээжээ. Хотын захиргаа энэ хэргийн учир шалтгааныг шалгана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment