Sunday, January 31, 2016

28 жилийн дараа хүүхэд төрсөн хот

28 жилийн дараа хүүхэд төрсөн хот

22 минутын өмнө


Италийн Остана хотод 28 жилийн хугацаанд анхны хүүхэд мэндэлжээ. Энэ хүүхдийн ачаар уг сууринд оршин суугчдын тоо 85 болсон гэнэ шүү. Баярт мэдээг дуулаад хотын дарга Жакомо Ломбардо "Хэн нэгэн энд мэндэлсэн нь сайхан хэрэг шүү" гэж өгүүлэв.

Ломбардогийн хэлснээр бол 100 жилийн тэртээ Остана хот хөгжин цэцэглэж буй уул уурхайн хот байсан гэнэ. Тэнд 1000 гаруй хүн амьдарч байжээ.

Дэлхийн II дайны дараа хүн амынх нь тоо 700-д хүрсэн бөгөөд улмаар эрчимтэйгээр багасчээ. 1980-аад оны үед Останад ердөө таван хүн тогтвор суурьшилтай амьдарч байсан аж. Ирэх ням гаригт хот тэр аяараа шинэ иргэнийхээ баярыг тэмдэглэхээр болов.

Хүүгийн аав нь Испанийн цагаач бөгөөд ээж нь итали бүсгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment