Б.Батзаяа батлан даалтад гарчээ
2 минутын өмнө
Их хэмжээний мөнгийг бусадтай нийлж угаасан хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа дахин батлан даалтад гарчээ.Түүнийг өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дахин батлан даалтад гаргасан байна.
Б.Батзаяа өнгөрөгч оны 10 дугаар сарын 30-нд баривчлагдсан ч 12 дугаар сард батлан даалтад гарсан билээ. Гэвч долоо хоногийн дараа дахин хоригдохдоо өлсгөлөн зарласнаар биеийн байдал нь эрс муудсан талаар өмгөөлөгч нь мэдээлж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment