Friday, January 8, 2016

Эмгэн шиг царайтай 3 настай охин

Эмгэн шиг царайтай 3 настай охин

7 минутын өмнө


Тун саяхан цахим ертөнцөд Америкийн Охайо мужийн оршин суугч гурван настай охины гэрэл зураг ихээхэн нэр алдартай болсон юм. Тэр охин "Бенжамин Баттоны хачирхалтай түүх" гэдэг киноны хэв маягаар нүүр амаа будсан байв. Маш богино хугацаанд түүний гэрэл зургийг цахим сүлжээ хэрэглэгчид хоорондоо хуваалцаж, сэтгэгдэл зэргээр булжээ.

Тэр өдөр Рой охин аавынхаа дүү Саманта Парсонстай хамт гэртээ үлджээ. Саманта өөрөө уран зураач бөгөөд охины нүүрэнд будалт хийснээр түүнийг эмгэн болгож хувиргасан гэнэ.

Тэрбээр охины гэрэл зургийг твиттер дэх өөрийн хуудсан дээрээ тавьтал шууд олон мянган лайк авчээ. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид хоорондоо маргаан өрнүүлсэн аж. Тэд охиныг ховор өвчин туссан байх, мэргэжлийн эвлүүлэг болов уу, маш сайн хийсэн нүүр будалт хэмээн мэдэмхийрч байв.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment