Friday, January 8, 2016

Чэннинг Татум Бейонсег бут цохив (видео)

Чэннинг Татум Бейонсег бут цохив (видео)

2 минутын өмнө


Жүжигчин Чэннинг Татум Америкт ихэд алдартай болоод буй Lip Sync Battle шоуны шилдэг элэглээч болох бүрэн боломжтой юм. Чэннинг тус шоуны тайзан дээр цагаан өнгийн хиймэл үс, том гэгчийн хөхөвч, алтан бүс, дэрвэгэр оготор банзал, арьсан чээживч зэргийг углаад орчин үеийн эмэгтэйчүүдийн бэлгэдэл болсон Run The World дууг дуулжээ.

35 настай Татум яг л хатан хаан Би шиг бүжгийн хөдөлгөөнүүдийг чадварлаг хийж байсан тул үзэгчид уулга алдаж, орилж чарлалджээ. Энэ гайхалтай үзүүлбэрийн эцэст тайзан дээр Бейонсе өөрөө гарч ирсэн байна.

Юу болсныг эндээс үзэж сонирхоно уу.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment