Friday, January 29, 2016

Амралтын өдрүүдэд үйлчлэх дугаарын хязгаарлалт

Амралтын өдрүүдэд үйлчлэх дугаарын хязгаарлалт

56 минутын өмнө

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан замын ачааллыг бууруулж, иргэдийг замаар түргэн шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд түр хязгаарлалтыг хийж байгаа. Тэгвэл ирэх амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment