Sunday, January 31, 2016

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар “оюунхорол”-доно

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар "оюунхорол"-доно

7 минутын өмнө


Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сон­гуулиар энхрий хайрт МАН-аасаа нэр дэвшихийг хүсэмжилсэн ч хоёул мөнгөтэй хүмүүст тойргоо булаалгаж, нэр дэвших хөг нь өнгөрсөн тул нам­даа гомдож, бас шаралхсандаа бие даан нэр дэвшиж УИХ-ын ги­шүүнээр сонгогдож чадсан азтай нөх­дүүд бол бие даагч гишүүд болох "Дорнод гурил"-ын Х.Болорчулуун, Хөвс­гөлийн Ц.Даваасүрэн нар юм. Оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай шинэ хуулиар бие даан нэр дэв­ших хүсэлтэй хүмүүсийн найдлага та­лаар болсон билээ. Тиймээс УИХ-ын бие даагч гурван гишүүн аль нэг намыг бараадаж байж цаашдаа их улс төрд үлдэж хоцорно гэдгээ нарийн тооцоолж, "Босоо" С.Ганбаатар ХҮН-ыг сонгож элссэн.
   
Нөгөө хоёрын хувьд "Улс төрийн янхан" гэж насаараа хэлэгдэхгүйн тулд сэм уулзалдаж, санаа оноогоо со­лилц­соны эцэст хуучин намаа ба­раа­дах нь өлзийтэй гэдэг шийдвэрт хүрчээ. 2004 онд одоогийн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан нутагтаа МАХН-аас нэр дэвшихийг хүссэн бо­ловч намынх нь удирдлага түүнд тойрог өгөөгүй юм. Тэгэнгүүт намдаа ихэд гомдсон Д.Оюунхорол бие дааж нэр дэвшин торойтол гарч чадсан удаатай. Нам нь гаргасан алдаагаа ухаарч Д.Оюунхоролд 2008 оны сон­гуулиар тойрог өгснөөр энэ түүх амар жимэр төгссөн билээ.

Тэгвэл 2016 оны сонгуулиар Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр өөрсдөө үнэд орж, намаараа гуйлгуулан байж МАН-аас нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн байна. Хоёр нөхрийн хувь заяа хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment