Овечкин музей баяжуулжээ
4 минутын өмнө

Хоккейн "Вашингтон Кэпиталс" багийн ахлагч Александр Овечкин Канадын Торонто хотод байрладаг Хойд Америкийн Хоккейн лигийн Алдрын танхимд 500 дахь шайбаа оруулахдаа өмсөж байсан тоглолтын бээлийгээ дурсгал болгон өгчээ.Бээлийний эрхий хуруун дээр Овечкины ах Сергейн нэр бичигдсэн юм. Ах нь Александрыг 10 настай байхад зам тээврийн ослоор өөд болсон билээ.
Овечкин Хойд Америкийн Хоккейн лигийн 500 дахь гоолоо энэ сарын 11-нд "Оттава" багийн хаалганд оруулсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment