Орчуулгын уралдааны шагналтнууд маргааш тодорно
2 минутын өмнө

Монголын Орчуулагчдын Эвлэл залуу орчуулагчдыг дэмжиж гаргаж ирэх, утга зохиолын орчуулга хийдэг залууст урам өгөх зорилгоор жил бүр "Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан"-ыг зарлаж, шалгарсан бүтээлүүдийг багтаасан "Сонгодог өгүүллэгийн дээжис" номыг эрхлэн гаргадаг билээ.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж буй эл уралдаанд ирсэн бүтээлүүдээс шигшигдэж шалгарсан 29 өгүүллэгээс бүрдэх "Сонгодог өгүүллэгийн дээжис-3" ном хэвлэлтээс гарсан бөгөөд маргааш "Мөнхийн үсэг" группын "Аз хур" номын их дэлгүүрт нээлтээ хийхийн сацуу орчуулгын уралдаанд шагналт байранд орсон залуу орчуулагчдыг шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа болох юм.
Уг үйл явдал маргааш буюу 01 дүгээр сарын 30-ны 10:30 цагаас "Аз хур" /Саруул захын урд байрлах/ номын их дэлгүүрт болно. Уран зохиолыг шимтэн уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment