Хулгайч нарыг "хурааж" эхэлжээ
33 минутын өмнө

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ард иргэдийг эд хөрөнгө, баярын бэлтгэлээ алдахаас сэрэмжилж цагдаагийн байгууллагаас дүүрэг дүүрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулж эхэлжээ. Тухайлбал, "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд БГД-ийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдээс бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ.
Иргэн Г, Б, Б нар нь БГД-ийн 22 дугаар хороо Зүүн наран орчим, ЧД-ийн долоодугаар хороо Зурагтын хуучин эцэс, СХД-ийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.
Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment