Friday, January 29, 2016

Дуурийн дуучныг ”дарамтлав”

Дуурийн дуучныг "дарамтлав"

50 минутын өмнө


Голландын Амстердам хотод цагдаа нар нэгэн дуурийн дуучин эрийн дуулалтыг орилоон, чарлаантай эндүүрээд гэрт нь дайрч орсон гэнэ. Дуучин эрийн хөрш түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч боллоо гэж бодоод хууль сахиулах байгууллагынханд ханджээ. Тэрбээр хөршийнх нь гэрээс "аймшигтай орилоон чарлаан" сонсогдож байна хэмээн утасдав.

Хууль сахиулагчид дуудлагаар иртэл байшингаас үнэхээр орилоон гарч байсан аж. Хаалгыг нь тогшиход дуучин эр үүдээ тайлж өгөхгүй байсан тул цагдаа нар арга буюу түүнийг нь эвдэлж орсон байна. Тэгтэл дуучин эр гэртээ ганцаараа байжээ. Чихэндээ чихэвч зүүгээд дуурийн бичлэг сонсонгоо даган дуулж байсан гэнэ. Цагдаа нар, хөрш эр, дуучин залуу нар элгээ хөштөл хөхрөлдсөнөөр энэ явдал өндөрлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment