Э.Одгэрэл залгамж халаагаа бэлдэнэ
7 минутын өмнө

Олон жил бие хаагаа тордож, нүүр амаа толигор байлгахад хамаг цаг заваа зарцуулахын дээр ганц охиноо хүний дайтай хүн болгох гэж зүтгэсэн бүсгүй тун удахгүй өөрийн гэсэн загварын агентлаг нээхээр төлөвлөж, загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулаад эхэлсэн аж. Хэн нэгний царайг харж амьдрахгүйн тулд топ модель бүсгүй охидод тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн талаар цогц хичээл заахаар болсон гэнэ. Тэрбээр мөн ур чадварын хичээлийг заахаар төлөвлөжээ.
Монголд загварын агентлагууд дэндүү олон болсон билээ. Жаахан гайгүй гуншинтай болсон загвар өмсөгч болгон загварын агентлаг байгуулж, охидыг гоё сайхан болгоно гэж амлаад өөрийн шавиар тодруулж, түүгээрээ бизнес хийх болсон нь нууц биш.
Тэгвэл топ модель Э.Одгэрэл тэр бүх хэл аманд орооцолдохгүйгээр загварын агентлагийг жинхэнэ утгаар нь ажиллуулахаар зорьсон гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment