Тоглоомчдод зориулсан буудал нээгдэв
1 минутын өмнө

Голландын Амстердам хотод компьютер тоглоомонд донтсон хүмүүст зориулсан зочид буудал нээгджээ. Arcade Hotel Голландын нийслэл хотын төвөөс холгүйхэн орших хөл хөдөлгөөнтэй де-Пайп дүүрэгт байрладаг аж. Нэлээн гэрэл ихтэй, орчин үелэг тохижуулсан буудлын 36 өрөө болгонд сүүлийн үед нэрд гараад буй сонгодог тоглоомуудыг тоглох боломжтой.
Мөн үүдний хүлээлгийн танхимд шинэ тоглоомын төхөөрөмжүүдийг байршуулжээ. Буудал дотор мөн комиксуудын бүхэл бүтэн номын сан бий. Түүнчлэн тэнд буугсад унадаг дугуйг түрээсээр авах боломжтой юм. Тоглоомд донтогсод тэнд нэг шөнийг төөрүүлэхийг хүсвэл нэг хүний өрөө нь 58 евро, хоёр хүнийх нь 99 еврогийн үнэтэй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment