Friday, January 29, 2016

Шон Пенн хүний аминд ”халдав”

Шон Пенн хүний аминд "халдав"

1 цаг 24 минутын өмнө


Загвар өмсөгч, жүжигчин Кэйт дель Кастилльо жүжигчин Шон Пенн түүний амь насыг аюулд учруулсан хэмээн мэдэгджээ. Шон Пенн Мексикийн хар тамхины босс Эль Чапотой ярилцлага хийж, улмаар цагдаа нар Чапог баривчилсан билээ. Энэ эмэгтэй Холливудын жүжигчин эр ямар зорилгоор хар тамхины босстой уулзахыг хүссэн вэ гэдэг талаар ямар ч ойлголтгүй байсан гэж өгүүлэв. Шон Эль Чапотой хийсэн ярилцлагаа олон нийтийн хүртээл болгосноор бүсгүйн амь нас аюулд учирсан гэнэ.

Бүсгүй Шоныг Эль Чапогийн амьдралын тухай өгүүлсэн баримтат кино хийх гэж байна хэмээн боджээ. Гэтэл Пенн "Rolling Stone" сэтгүүлд ярилцлагаа нийтлүүлчихсэн аж. Эль Чапотой Шон Пеннийг уулзахад зуучилсан Кэйт дель Кастилльо ярилцлага авахаар Мексикт очсон багийн бүрэлдэхүүнд багтаагүй тул хар тамхины мафийнхан түүнийг цагдаад матсан хэмээн хардаж байгаа хэмээн жүжигчин бүсгүй айж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment