Sunday, January 10, 2016

“Херо”-гийн Б.Баатар тайлбар хийнэ

"Херо"-гийн Б.Баатар тайлбар хийнэ

28 минутын өмнө


Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Hero" энтертайментийн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг алдагдаж, цахим ертөнцөд тавигдсан билээ. Урьд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гарч байгаагүй тэрхүү нууц бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар өртсөн нь олон хүний анхаарлыг татаж, энэ талаарх мэдээлэл хүчээ авсан юм.

Тийнхүү уг бичлэгийг үзсэн хүн бүр өөр өөрийн үзэл бодлыг найз нартайгаа хуваалцаж, нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн сэтгэгдлүүдийг хөврүүлэх болсон. Ингэхдээ нийгмийн олонх нь тухайн бичлэгийн "Баатар"-уудыг жигшин зэвүүцсэн өнгө аястай байгаа харагдсан.

Харин "Hero" энтертаймен­тийн захирал, найруулагч Б.Баатар тухайн дүрс, бичлэгийг зориуд цацаагүй, хулгайд алдсан хэмээн тайлбарлаж байгаа. Тиймээс алдагдсан нууц бичлэгийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийж, олон нийтэд тайлбар өгөхөөр болсон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment