Friday, January 29, 2016

Өмнөх хэргээ цайруулахын тулд хулгай хийжээ

Өмнөх хэргээ цайруулахын тулд хулгай хийжээ

1 цаг 9 минутын өмнө

СХД-ийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж буй этгээд хэргийнхээ хохирлыг нөхөн төлөхийн тулд дахин Сүхбаатар дүүргээс хулгай хийгээд тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн шөнийн эргүүлийнхэнд баригджээ.

Сэжигтэн Б нь өмнөх хулгайн хэргийн хохирлоо нөхөн төлөхийн тулд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн цонхыг хөшиж нөүтбүүк, бэлэн мөнгө хулгайлсан аж. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Явж байгаад цэцэрлэг харанхуй байхаар нь санамсаргүй орчихсон. Бэлэн мөнгөөр нь тоглоод дууссан. Нөүтбүүкийг нь цагдаад хургаалгасан" гэж ярьсан байна. 18 настай энэ залуу сурдаггүй, албан бус боловсрол олгох сургалтаар агрономич болсон бөгөөд улирлын чанартай ажил хийдэг гэнэ.

Түүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment