Женнифер Лопес сүй тавиагүй
38 минутын өмнө

Дуучин, жүжигчин Женнифер Лопес, түүний дурлалт хархүү Каспер Смарт нарын хурим удахгүй болно гэх мэдээлэл хэвлэлээр нэг бус удаа гарсан билээ. Ялангуяа өнгөрсөн жилд Лопес тун удахгүй хатагтай Смарт болно гэсэн таамаг их дэвшүүлэгдсэн.
Учир нь, өнгөрсөн жил дуучин бүсгүй олны өмнө ядам хуруундаа чамин бөгжтэй харагдсан нь хүмүүсийн анхаарлыг татсан юм. Гэвч албан ёсны мэдээлэл одоог хүртэл гараагүй.
Тэгвэл уржигдар Лопес нэгэн радиошоуд оролцохдоо гэр бүлийн байр байдлаа өгүүлсэн аж. "Бид хоёр сүй тавиагүй. Үнэнээ хэлэх юм бол би ийм яриа гарсныг ч мэдээгүй. Дэндүү их ажилтай байгаа тул үе үе гардаг цуу яриануудад хариу өгөх боломж алга даа" хэмээн дуучин бүсгүй шууд хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment