Saturday, January 9, 2016

Эрүүлжүүлэх үүрэг цагдаа нарын гарт шилжлээ

Эрүүлжүүлэх үүрэг цагдаа нарын гарт шилжлээ

17 минутын өмнө

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа салбарынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагааг тайлагнаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч сард 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байсныг өөрчилж, нэг удаад улирлын дүнгээр буюу 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй элэгний C вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр дүнтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байна.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн найман орны нэг болсон. Эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн" хэмээв.

Түүнчлэн эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгоод байсан асуудлыг цэгцэлж, архи хэтрүүлэн хэрэглэн, гудамж талбайд унаж туссан хүмүүсийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment