Saturday, January 9, 2016

Зэйн Малик тогоо руугаа нулимжээ

Зэйн Малик тогоо руугаа нулимжээ

45 минутын өмнө


Өнгөрсөн жил One Direction хамтлагийг орхиж, ганцаарчилсан аялалдаа гарсан дуучин Зэйн Малик өөрт нь хэзээ ч тус хамтлагийн дуу хөгжим таалагдаж байгаагүй хэмээн томорсон аж. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа 22 настай дуучин залуу хамтлагийн экс найз нарынхаа хэв маягийг шүүмжилжээ. Энэ нь мань хүний хийж буй анхны дайралт биш юм.

"Надад тус хамтлагт өнгөрүүлсэн үе маань таалагддаг. Гэхдээ би өөрөөрөө үлдэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан. Дуучин хүний хувьд их амаргүй байсан. Бусад залууст инди-рок хэв маягийн дуу хөгжим таалагдаж байсан бол надад үнэхээр жигшмээр байв. Продюссерүүд юу хий гэснийг бид хийдэг байлаа. Тэдний санал болгож буй зүйл бидний хүсэл зоригоос өөр зүйл гэдгийг ойлгодог байсан. Одоо би аз жаргалтай байгаа. Яагаад гэвэл би эрх чөлөөтэй болсон. Өөрийн гэсэн дуу хөгжмийг бүтээж, жинхэнэ тааваараа байгаа шүү" хэмээн Малик өгүүлэв.

Түүний анхны бие даасан дуу болох Befour өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд гарсан бөгөөд анхны бие даасан цомог нь энэ хавар худалдаалагдаж эхлэх юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment