Г.Шийлэгдамба намаа шалгуулна
33 минутын өмнө

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн ил захидал олны анхаарлыг МАХН болон тус намын дарга Н.Энхбаяр руу чиглүүлэх болсон. Учир нь, тэрбээр асуудал үүсгээд буй 500 сая төгрөг нь үнэндээ өөрийнх нь биш бөгөөд намынх нь санхүүжилт буюу МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх ёстой мөнгө байсан гэх захидлыг илгээсэн билээ.
Тус захидалдаа тэрбээр намын даргынхаа шаардлагаар 50 мянган доллар өгсөн төдийгүй нэмж өгөх 120 мянган долларыг О.Даваасүрэн гэх хүнээс авсан гэдгээ илчилсэн билээ. Харин энэ асуудлын "нууц ноёнтон"-оор тодроод буй Н.Энхбаяр ярилцлага өгөх үеэрээ Г.Шийлэгдамбыг сэтгэл санааны дарамтад ороод бичсэн байх эсвэл ил захидал өөрөө хуурамч байхыг ч үгүйсгэхгүй гэсэн утга бүхий юм ярьсан ч мөнгөний талаар дурдаагүй байна.
Тэгвэл Г.Шийлэгдамбын ил захидал МАХН-ынханд багагүй асуудал үүсгэж эхэлсэн тул уг захидлын талаар нам дотроо хуралдсан сурагтай. Түүнчлэн өнгөрөгч баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилж, түүнээс байцаалт аваад тэр шөнөдөө сулласан гэх мэдээлэл гарах боллоо.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment