Sunday, January 31, 2016

О.Баасанхүүгийн гарын шавь З.Энхболдын ирээдүй бүрхэг болов

О.Баасанхүүгийн гарын шавь З.Энхболдын ирээдүй бүрхэг болов

22 минутын өмнө


Хэд хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд парламентын даргыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Тэд УИХ-ын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 16 дугаар зүйлийн арав дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэх, мөн түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүг­нэлт гаргуулахаар ҮХЦ-д мэдээлэл ирүүлжээ.
   
Хэрэв З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол спикерийн албан тушаалаасаа огцрох үндэслэлтэй юм. Өмнө нь МАН-ын гишүүн Ц.Нямдорж ийм шалтгаанаар УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан түүхтэй билээ. Үндсэн хуулийн цэц МАН-ын хуульчдын гаргаж ирүүл­сэн мэдээллээр маргаан үүсгэх боломжтой гэж үзээд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн аж. Тэд уг маргааныг удахгүй Их суудлын хуралдаанаар хянан шийд­вэрлэнэ гэдгээ мэдэгдэв.
   
Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд хаан аятай аашилж, гишүүдийнхээ дургүйг ихээр хүргэх болсон билээ. Зарим нэгнийх нь микрофоныг хааж, үг хэлүүлэхгүй, элдвээр хэлж давшилж байгаа нь тэдэнд таалагдахгүй бай­гаа юм. Наад захын жишээ гэхэд л гишүүн О.Баасанхүүг "Логик ойлгодоггүй хүн" хэмээн доош нь хийсэн. Гэтэл өөрөө цагтаа оюутан байхдаа О.Баасанхүүгээр гурван ч удаа логикийн хичээл заалгаж байсан аж. О.Баасанхүү гишүүн тухайн үед сурлага сайтай байсан тул МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад хичээл заадаг байжээ. Багш нар нь хааяа 100 грамм татчихсан үедээ түүнийг ийнхүү ажилд томилдог байсан гэдэг. О.Баасанхүүгээр хичээл заал­гаж байсан оюутнуудын нэг нь З.Энхболд юм. Тэгсэн одоо том толгойтой болсон шавь нь багшийгаа логикгүй хүн мэтээр хэлж байгаа нь "Ишиг эврээ ургахаар эхийгээ" гэдгийн үлгэр болж байх шиг. Цагтаа З.Энхболд О.Баасанхүүгээс "Багш аа, би аль номыг унших билээ?" гээд явж байснаа амархан мартжээ.

Эх сурвалж: сонин Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment