НӨАТ-ын хоёр дахь сугалаа болно
1 цаг 48 минутын өмнө
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон төдийгүй сард хоёр удаа сугалаанд оролцож байгаа.Хууль хэрэгжээд удаагүй ч иргэд НӨАТ-ын тусгай кодтой баримтыг үйлчилгээ эрхлэгчдээс нэхэх болсон. Учир нь, жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх 2017 оны эхэнд авахын дээр сугалаанд оролцож азаа үзэх юм.
НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд болно. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment