Saturday, January 30, 2016

“Хөсөгтөн” хамтлагийнхан ташуурдуулах дөхжээ

"Хөсөгтөн" хамтлагийнхан ташуурдуулах дөхжээ

13 минутын өмнө


Гадаад ертөнцөд Монгол Улсаа сурталчилж, монголчуудын нэрийг өндөрт өргөж яваа ардын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн залуус хаалттай ертөнц гэгддэг Саудын Араб Улсад уригдаж тоглолтоо хийжээ. Тус улсад лалын маш чанга хууль үйлчилдэг бөгөөд олон зүйл хориотой байдаг билээ. Тэндхийн төрийн байгууллагуудын барилга байшингийн зургийг авах, эмэгтэйчүүд рүү нь харах, тэдний зургийг авах зэрэг нь хориотой байдаг юм. Дэндүү их зүйл хориотой байдаг тул араб баячууд уйдсандаа дэлхийн томоохон одуудыг орд харшдаа урин дуулуулж, чадалгүй нэг нь арай эрх чөлөөтэй хөрш орнууд руу зорчиж, согтууруулах ундаа балган орчин үеийн дуу хөгжмийг эрх дураараа сонсдог гэнэ.

"Хөсөгтөн" хамтлагийн залуучууд мэдээж хэрэг чемоданы ганц нэг шил архитай явсан нь ойлгомжтой. Тэгтэл Саудын Арабын хил дээр үзлэг хийгдсэнээр бөөн асуудал үүссэн байна. Лалын шашинтай орнуудад согтууруулах ундаа хэрэглэх, түүнийг хилээр оруулж ирэх нь гэмт хэрэгт тооцогддог учраас асуудал нэлээн хүндрэх магадлалтай болоод иржээ. Азаар тус хамтлагийг уригч тал нэлээн нэр хүнд бүхий байгууллага байсан тулдаа л манай хэдийг элдэв шийтгэлгүй мулталж авсан аж.

Монголын язгуур урлагийг дэлхий дахинд сурталчилж, хорь гаруй улс, орноор аялан тоглолт хийгээд байгаа "Хөсөгтөн" хамтлагийнхан Сар шинийн баяраар арлын Япон Улсад тоглолтоо хийх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments:

  1. Тийм хатуу дэглэмтэй улсад архи дарс авч ордог нь яаж байгаа юм бол? Монголын Гадаад явдлын яамныхан муу байна, бусад улс орны хууль дүрмийн талаар сайн танилцуулах хэрэгтэй шүү дээ. Ялангуяа Хөсөгтөн шиг нэр алдартай чуулга ийш тийш зорчиж байхад... Баривчлаад шоронд хорьчихсон бол яана.

    ReplyDelete