"Юнивишн"-д хугацаатай шаардлага хүргүүлжээ
22 минутын өмнө

ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзсэн тул арга хэмжээ тооцож, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах албан бичиг хүргүүлэхээр болжээ. ШӨХТГ-аас энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа ч ноцтой зөрчил илэрсэн талаар онцолсон юм.
Тодруулбал, "Юнивишн" спортын сувгуудыг хаасантай холбоотой зөрчлүүд илэрсэн төдийгүй, иргэдийн гомдол маш ихээр нэмэгдэж байгаа тул Сар шинийн баярын өдрүүдэд уг компанид хугацаатай шаардлага хүргүүлжээ. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол торгоно гэдгийг ч хатуу анхааруулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn  
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment