Настай эмэгтэйг боож унагаад дээрэмджээ
23 минутын өмнө
Сар шинийн баяр ойртох тусам дээрмийн гэмт хэргийн гаралт ихсэж, хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд, настай хүмүүс байгааг албаныхан хэлж байна.Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух 51 настай эмэгтэйг үл таних хоёр залуу боож унаган 200 мянган төгрөг бүхий гар цүнхийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment