21 насандаа анх удаа жимс иджээ
31 минутын өмнө

Их Британийн Портсмут хотын оршин суугч бүсгүй сүүлийн гурав орчим жилийн туршид зөвхөн KFC түргэн хоолны газрын хоолыг идэж байжээ. Тэгвэл саяхнаас тэр жимс зэрэг өөр хоол байдгийг амталж үзсэн байна. 21 настай Жоржи Скотни хүүхэд байхаасаа л зарим нэг хоолыг үзэж ч чадахгүй тийм сонин байдалтай өссөн гэнэ. Хоолондоо маш цөөн тооны хүнсийг хэрэглэдэг байсан аж. Ийм учраас зарим нэг мэдэхгүй, танихгүй хүнсний зүйлээс айдаг болжээ. Хэдэн жилийн туршид Скотни KFC хоолны газрын талх, шарсан төмс, тахиа болон шоколадаар хооллож байсан юм.
Тэрбээр өдөр бүр биеийн тамирын танхимд очиж, спортын дугуйланд хичээллэдэг байсан ч эрүүл бус хооллолтоос болж өөрчлөгдсөн биеийн жиндээ санаа зовдог байсан гэнэ. Түргэн хоолны газрын хоолыг тогтмол идсэнээр ходоод гэдсэнд нь асуудал үүсчээ. Иймд бүсгүй ховсын эмчилгээ хийлгэснээр танихгүй хоол унднаас айхаа больсон аж. "Бүх юм өөрчлөгдсөн. Би өмнө нь хүрэхээс ч айдаг байсан тэр хоолнуудаа амталж эхэлсэн. Бараг 15 жилийн туршид би жинхэнэ англи цай уултыг хийхийг мөрөөддөг байсан. Тэгвэл одоо түүнээс таашаал авч байна" хэмээн бүсгүй ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment