Дуучин Ноён Бондгор УИХ-д нэр дэвшихгүй
19 минутын өмнө

Сүүлийн хэд хоногийн турш Ноён Бондгор буюу дуучин Ц.Амарбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд С.Жавхлан ахынхаа ятгалгаар БГД-т нэр дэвшихээр болжээ гэх цуу яриа олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан. Харин үүнийг нь иргэд янз бүрээр хүлээн авч, "Нэртэйгээр нь урлагийнхан бүгд УИХ-ын гишүүн болчихмоор юм" гэх зэргээр шүүмжлэх болсон юм.
Тэгвэл өчигдөр Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр "Намайг нэр дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг, гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л үлдэнэ гэдгээ хэлье. ...Энэ бохир шоундаа намайг битгий хутгаач ээ" гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment