Saturday, March 26, 2016

Төөрсөн нохой 3 жилийн дараа гэртээ иржээ

Төөрсөн нохой 3 жилийн дараа гэртээ иржээ

1 минутын өмнө


Техас мужийн Сан-Антониогоос нүүх үед нь алга болсон нохой гурван жилийн дараа Виржиния дахь эздийнхээ гэрт хүргэгдэн иржээ.
2013 онд Гүчи нэртэй питбүлл терьер нохойны эзэд 2400 гаруй километрын зайд орших өөр хот руу нүүх үеэрээ хайртай амьтнаасаа хагацсан байна. Тэд Гүчиг хайж, зарлуулан багагүй хугацаа зарцуулсан ч олж чадаагүй аж. "Бид яг л гэр бүлийн нэг гишүүнээ алдчихсан мэт болсон. Юу ч түүний орон зайг нөхөж чадахгүй мэт удаан хугацааны сэтгэл өвтгөсөн мэдрэмж төрж байлаа" хэмээн нохойн эзэн Кэлли өгүүлжээ.

Харин хоёр долоо хоногийн өмнө Кэллигийн нөхөр Гэри итгэхийн аргагүй дуудлагыг Сан-Антонио дахь амьтдын асрамжийн газраас хүлээн авчээ. Гүчид микрочип суулгасан тул тус байгууллагынхан эзэдтэй нь холбогдож чадсан аж. Ийнхүү азтай нохой өнгөрөгч пүрэв гаригт эзэд дээрээ хүргэгдэн иржээ. Сэтгэл нь догдолсон Кэлли "Тэр яг л том хүүхэд шиг минь байдаг. Хүүхдүүдийн минь нэг гэртээ ирэх шиг л боллоо" хэмээсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment