Хүүхдүүд хоригдлуудаас бага цагийг гадаа өнгөрүүлж байна
14 минутын өмнө

Их Британид дөрвөн хүүхдийн гурав нь өдөрт дунджаар нэгээс бага цагийг гадаа өнгөрүүлдэг байна. Тус улсад амьдарч буй хүүхдүүд хоригдлуудаас ч бага цагийг гадаа, цэвэр агаарт тоглож өнгөрүүлдэг болсныг шинэхэн судалгааны үр дүн харуулжээ.
Эрдэмтэд Их Британийн 2000 эцэг, эхийн дунд судалгаа явуулахад тэдний бараг дөрөвний гурав нь хүүхдүүдээ нэг цагаас доош хугацаагаар гадаа гаргадаг бөгөөд тэдний 20 орчим хувь нь огт гадаа гаргадаггүй гэсэн байна. Энэ нь НҮБ-аас гаргасан "Хоригдлууд өдөрт доод тал нь нэг цагийг эрүүл агаарт, тохирсон дасгал, хөдөлгөөн хийж өнгөрүүлэх эрхтэй" гэсэн удирдамжаас ч бага хугацаа тул эрдэмтдийг түгшээж байгаа юм.
"Үнэндээ бид л хүүхдүүдээ хорьж байна. Бид хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хэмээн тэдэнд маш чухал зүйл болох чөлөөтэй байх эрхийг нь боогдуулдаг" хэмээн судалгааг явуулсан, эрүүл агаарт тоглохыг дэмжигч Марк Сирс өгүүлжээ. Дээрх асуудлыг Их Британийн Засгийн газар анхааралдаа авч, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ эрүүл агаарт тоглуулахыг уриалсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон байна.
0 comments:
Post a Comment