Загас агнавал 400 мянгаар торгоно
46 минутын өмнө

Загасны үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог ч энэ хугацаанд загас нэг дор ихээр цуглардаг тул иргэд загасчлах нь их байдаг аж.
"Амьтны тухай хууль"-д Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл агнахыг хориглосон заалт байдаг.
Тус хуулийг зөрчиж, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.
0 comments:
Post a Comment