Лэди Гага нууцаар гэрлэсэн үү?
1 цаг 44 минутын өмнө

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Америкийн дуучин Лэди Гага өөрийн 30 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Төрсөн өдрийн үдэшлэг нэлээн шуугиантай болсон ч энэ арга хэмжээ хаалттай хүрээнд болсон аж. Зочдын дотор Кэйт Хадсон, Кайли Миноуг, Тэйлор Свифт, Лана Дель Рэй, Фаррелл Уильямс нар харагдсан байна.
Баярын ёслолыг папарацци нар ажиглаж байсан гэнэ. Тэд тийш нэвтрэх эрхгүй байсан ч яаж ийгээд дотогш оржээ. Хэрэгт дуртай сэтгүүлчид од бүсгүйн ядам хуруунд гоёмсог хуримын бөгж гялтганаж байсныг олж харсан аж. Тэр даруй хэвлэлүүдээр Лэди өөрийн дурлалт залуутай нууцаар хуримласан гэх мэдээлэл гарсан байна. Гэвч алдартнууд өөрсдөө энэ яриаг батлаагүй юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment