Sunday, March 27, 2016

5 настай хүү хүчиндэгч болжээ

5 настай хүү хүчиндэгч болжээ

7 минутын өмнө


Австрийн цагдаа нар Линц хотын нэгэн цэцэрлэгт гурван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг авчээ. Гомдлыг охины ээж, аав хууль сахиулах байгууллагад гаргасан байна. Тэд охиныг нь таван настай шалиг хүү оролдсон хэмээн мэдүүлэв. Жаахан утгагүй зүйл ч гэлээ цагдаа нар арга буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Гомдол ирсэн учраас ямар нэгэн арга хэмжээ авах нь тодорхой. Тэгтэл тэр хүүхдийн цэцэрлэгт ямар нэгэн эрүүгийн шинж чанартай зүйл гараагүй болох нь тогтоогдов.

Тоглож байсан нэгэн хөвгүүн хохирогч охины дотоож руу Лего угсардаг тоглоомны нэг эд ангийг чихчихсэн аж. Охины аав, ээж үүнийг хууль бус үйлдэл гэж үзээд мань хөвгүүнийг шууд л хүчирхийлэгчдийн тоонд оруулжээ. Хүү насаар арай ахмад байсан бол шийтгэл хүлээх байсан нь тодорхой юм. Харин энэ тохиолдолд хэрэг шүүхэд хүрэлгүй хаагдсан байна. Гурван настай охины ээж, аав охиноо дахиад халдлагад өртөж магадгүй гэж айгаад өөр цэцэрлэг рүү шилжүүлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment