Wednesday, March 23, 2016

Охинтойгоо адилхан болоход 60 мянгыг заржээ

Охинтойгоо адилхан болоход 60 мянгыг заржээ

1 минутын өмнө


Их Британийн Ланкашир гүнлигийн оршин суугч эмэгтэй өөрийн охинтой төстэй харагдахын тулд элдэв пластик мэс ажилбарт 40 мянган фунт стерлинг буюу 60-аад мянган доллар зарцуулжээ.

57 настай Жанет Хоррокс гэдэг эмэгтэй хоёр ч удаа хөхөө томруулж, хамраа өндөрсгүүлээд, нүүрнийхээ арьсыг татуулсны дээр шүдээ тэгшлүүлэн цайруулжээ.

Мөн тэрбээр нэг бус удаа ботокс тариулж, гоо сайхны эмчилгээ хийлгүүлж, нүүр ам, үс зүсээ будуулж янзлуулсны дээр 35 настай Жэйн Канлифф охинтойгоо адилхан жинтэй болсон байна.

"Миний гол зорилго бол Жэйн шиг харагдах явдал. Тэр гадаад төрхөө надаас авсан. Тиймд би түүнээс хоцрох учиргүй" хэмээн Хоррокс хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment