"Чэлси" Куртуаг 73 саяар үнэлэв
35 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Чэлси" баг 73 сая фунт стерлинг өгөхөөс нааш хаалгач Тибо Куртуагаа тавьж явуулах бодолгүй байгаа гэнэ. Бельгийн хаалгач залууг Испанийн "Реал" баг сонирхож байгаа билээ.
Мадрид хотын багийн удирдлага хэрэв "МЮ"-ын хаалгач Давид Де Хеаг авч чадахгүй бол Куртуаг өөрийн болгохыг сонирхож байгаа юм. 23 настай Куртуа Испанид эргэн очихоос татгалзахгүй аж. Тэрбээр 2011-2014 онуудад тэндхийн "Атлетико" багт түрээсээр тоглож байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment