Хуурамч нэрээр луйвар хийдэг залууг барив
Өнөөдөр 14 цаг 59 минут

Цагдаагийнхан нэрээ янз бүрээр сольж, залилангийн гэмт хэрэг үйлддэг олон удаагийн үйлдэлтэй этгээдийг баривчилжээ. Энэхүү этгээд нь өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр хүмүүст танилцуулан, нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдээр явж "Их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач" гэж бусдыг залилдаг байна.
Түүний жинхэнэ нэрийг Д.Олонцоож гэдэг аж. Гэмт этгээд гол төлөв "Хүчит шонхор", "Бөмбөгөр", "Барс", "Нарантуул" олон улсын худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдээр явж бараа ачуулна гэж худалдагчийг залилан мэхэлдэг нь тогтоогджээ. Одоогийн байдлаар 19 удаагийн үйлдэл нь тогтоогдоод байгаа аж. Иймд түүнд залилуулсан хүмүүсийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment