Wednesday, March 23, 2016

Хатан хааны 90 жилийн ойгоор их британичууд балай авна

Хатан хааны 90 жилийн ойгоор их британичууд балай авна

20 минутын өмнө

Их Британийн Хатан хаан II Елизаветагийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх үеэр буюу энэ оны зургаадугаар сарын 10-11-ний өдрүүдэд тус улсын уушийн газрууд уртасгасан цагаар ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэлэв. Парламентад хэлсэн үгэндээ Кэмерон "Тэр хоёр өдөр бид нар Хатан хааныхаа 90 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд уушийн газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, тэдгээрийг уртасгасан цагаар ажиллуулна" хэмээжээ. Хатан хааны төрсөн өдрийг үндэсний хэмжээнд бүтэн хэдэн сарын туршид тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Хэдийгээр Хатан хаан дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн ч уламжлал ёсоор зуны дэлгэр цагт Хааны мэндэлсний албан ёсны өдөр хэмээгддэг өдөр тэмдэглэдэг билээ. Ойн хүрээнд Британийн Хамтын Нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг бүх улс, орнуудын амбан захирагч нарыг оролцуулсан хүндэтгэлийн зоогийг барих бөгөөд цэргийн сүрт жагсаал хийнэ. Мөн буяны цэнгэл баясал, дэлхийн шилдэг морин спортын тамирчдын оролцсон шоу үзүүлбэр ч болох аж. Мөн Хатан хаан бүрэлдэхүүнд нь байдаг орнуудаар зочилж, парламентад нь үг хэлнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment